Үйлчилгээний нөхцөл

Ерөнхий нөхцөл

НЭГ. Ерөнхий нөхцөл

1.1 narumi.mn цахим худалдааны сайт нь “НАРУМИ” ХХК-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2 Манай үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр www.narum.mn сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийх эрхтэй болно.

1.3 Сайтын аюулгүй байдал болон гишүүний мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.

1.4 Худалдан авагчийн үйл ажиллагааны талаарх санал хүсэлт болон гомдлыг info@narumi.mn, 75997070 дугаарт хүлээн авч зохих журмын дагуу шийдэж өгнө.

Хэрэглэгчийн эрх,үүрэг

2.1 Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Наруми” ХХК-ийн өмч бөгөөд энэхүү вебсайтын лого, нэр, бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

2.2 Хэрэглэгч нь narumi.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болошгүй аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг “НАРУМИ” ХХК хариуцахгүй болно.

2.3 Хэрэглэгчийн мэдээллээ үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

2.4 Хэрэглэгч компани болон бүтээгдэхүүний талаар худал, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээх үүрэгтэй.

Компанийн эрх, үүрэг

3.1 www.narumicosmetics.mn цахим худалдааны сайтаар зөвхөн албан ёсны эрхтэй, Монгол улсад худалдан борлуулах зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүнийг борлуулах, үнэн зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй.

3.2 Хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

3.3 Хэрэглэгчийг захиалгын талаарх мэдээллээр хангах, захиалгыг үнэн зөв хүргэх үүрэгтэй

3.4 Өөрсдийн буруугаас шалтгаалан захиалгад алдаа гарсан бол гомдлыг барагдуулах үүрэгтэй.

3.5 Өөрийн борлуулж буй бүтээгдэхүүний бүх төрлийн мэдээлэл, үнэ тариф, үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх, засварлах бүрэн эрхтэй.

3.6 Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, байгууллагаас шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.

Бараа захиалга

4.1Худалдан авалтын захиалга хийх:

4.1.1Хэрэглэгч нь өөрийн и-мэйл хаяг болон холбогдох системээр дамжуулан www.narumicosmetics.mn-д бүртгүүлснээр худалдан авалт хийх эрх үүснэ.

4.1.2 Хэрэглэгч www.narumicosmetics.mn вэб сайтад байршуулсан зааврын дагуу цахим дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ.

4.1.3 Хэрэглэгч www.narumicosmetics.mn цахим худалдааны вэб сайтыг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.

4.2 Худалдан авалтын захиалгыг баталгаажуулах:

4.2.1 Хэрэглэгч нь худалдан авалтыг Qpay хэлбэрээр бүрэн төлсөн тохиолдолд захиалга шууд баталгаажна.

4.2.2 Захиалгын төлбөр тухайн өдрийн ажлын цагт багтаан Компанийн дансанд шилжээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.

4.2.3 Хэрэглэгч тухайн өдрийн ажлын цагт багтаан төлбөрийг гүйцэтгээгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд Компани хариуцлага хүлээхгүй болно.

4.2.4 Компани нь хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд мэдэгдэл илгээнэ.

Захиалгат барааг солих

5 Захиалгат барааг солих

5.1 Хэрэглэгч та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй мөн хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна.

5.2 Хүргэлтээр очсон ном үйлдвэрийн алдаатай тохиолдолд хүргэлт очсоноос хойш 24 цагийн дотор info@narumi.mn болон 75997070 дугаарт холбогдон бараа солих хүсэлтийг илгээнэ.

5.3 Хүсэлт илгээснээс хойш 3 хононгийн дотор Наруми ХХК нь алдааг залруулан хэрэглэгчид барааг бүрэн бүтэн хүргэнэ. Хүргэлтийн зардлыг Наруми ХХК 100% хариуцна.

5.4 Бараа буцаах, солиход гарах зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцна.

5.5 Барааг зөвхөн ижил төрлийн бараагаар солино.

Захиалга цуцлалт, буцаалт

6.1 Хэрэглэгч та захиалга хийхдээ орц найрлагтай танилцан сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй ба хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна.

6.2 Дараах тохиолдолд хэрэглэгч Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор гаргах эрхтэй. Буцаалтыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ. Үүнд:

Бүтээгдэхүүний бүтэц, чанарт өөрчлөлт орсон: Захиалсан бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн гарт очихдоо хагарсан, гэмтсэн, үйлдвэрийн алдаатай, бүтэц чанар өөрчлөгдсөн тохиолдлыг хамруулна.
Бүтээгдэхүүнээс харшилсан: Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах Мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.
6.3 Буцаалт хийх хүсэлтээ захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор гаргах эрхтэй. Хэрэглэгч буцаалт хийхдээ өөрийн биеэр авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой. (Сав баглаа боодол бүрэн бүтэн, лацыг гэмтээгээгүй, дахин худалдах боломжтой байх)

6.4 Та буцаалт хийх хүсэлтээ Narumi пэйж хуудсын чатаар илгээх, 75997070 утсаар ажлын өдрүүдэд 09:30-18:30 цагийн хооронд холбогдох , info@narumi.mn хаягаар имэйл илгээнэ үү.

6.5 Нүүр будалтын бүтээгдэхүүнийг хүргэлтийн явцад гэмтсэн бараа боодлыг шалгалгүй хүлээн авсан тохиолдолд Наруми ХХК хүлээн авахгүй.

Оюуны өмч

7.1 “Наруми” ХХК бүтээсэн контент (аливаа бичвэр, гэрэл зураг, богино болон урт видео), онлайн сургалт, ном нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд “Наруми” ХХК тэрхүү эрхийг эзэмшинэ.

7.2 Хэрвээ дээрхи заалтыг зөрчин контентүүдийг хуулбарлан ашигласан нь нотлогдсон тохиолдолд оюуны өмчийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.3 Хэрэглэгч нь сайт дээр байгаа зохиогчийн эрхтэй холбоотой бусад анхааруулга, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.

7.4 Тусгайлан зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд сайтад нийтлэгдсэн аливаа контентийг хуулбарлах, түгээх, нийтлэх, сайтын дата санд нэвтрэх, өөрчлөх, шилжүүлэх эсвэл ашиглахыг хориглоно.

7.5 Сайтын контентыгг хувийн хэрэгцээнд ишлэл авах сошиал орчинд шэйр хийх зэргээр зүй ёсоор ашиглаж болно.