Сахалын цавуу, арилгагч

Сахалын цавуу, арилгагч
    ₮65,000
    Quantity
    ш

    1. Хэрэглэх заавар

    • Хиймэл үс/сахал наах:

      1. Цэвэр, хуурай арьсанд цавуугаа сойзоор түрхэнэ.

      2. Цавуугаа наалдамхай (зунгааралдсан) болтол хуруугаараа зөөлөн товшиж, хэдэн секунд хүлээнэ.

      3. Үсийг хамгийн доод давхаргаас нь эхлэн дээшлүүлж давхарлан наана.

      4. Анхаар: Үсийг самнаж болохгүй, бүрэн хатсаны дараа хуруугаараа зөөлөн хэлбэрт оруулна.

    • Протез (хиймэл эрхтэн, шарх) наах:

      1. Арьсан дээр болон протезийнхоо дотор талд бага хэмжээний цавуу түрхэнэ.

      2. Арьсыг хуруугаараа зөөлөн тошиж, цавууг наалдамхай болгоно.

      3. Арьс болон протез хоёул наалдамхай болох үед байрлуулж, хатах хүртэл нь хөдөлгөхгүй барина.

    2. Аюулгүй арилгах заавар

    Чухал санамж: Наасан зүйлсийг хэзээ ч шууд хүчээр татаж болохгүй! Арьсыг гэмтээх эрсдэлтэй!

    1. Хөвөн эсвэл арчдасыг цавуу арилгагч уусмалд сайтар шингээнэ.

    2. Наасан хэсэгтээ зөөлөн иллэг хийж, цавууг салгахын тулд 1-2 минут хүлээнэ.

    3. Хиймэл үс эсвэл протезийг арьснаас аажмаар, зөөлөн татаж авна.

    4. Арьсан дээр үлдсэн цавууны үлдэгдлийг арилгагчтай хөвөнгөөр дахин арчиж цэвэрлэнэ.

    5. Төгсгөлд нь арьсаа зөөлөн саван, бүлээн усаар угаана.

    ⚠️ Аюулгүй ажиллагааны анхааруулга

    • Хүүхдээс хол байлгах: Хүүхдийн гар хүрэхгүй газарт хадгална.

    • Нүднээс хол байлгах: Нүдний эргэн тойронд хэрэглэж болохгүй.

    • Харшил ба цочрол: Хэрэв арьс улайх, заших зэрэг цочрол өгвөл хэрэглэхээ шууд зогсооно.

    • Гал түймрийн аюул: Бүтээгдэхүүн нь шатамхай тул ил гал, халуун зүйлээс хол байлгана.

    • Агааржуулалт: Цавууны ууршилтаас сэргийлж, зөвхөн агааржуулалт сайтай өрөөнд хэрэглэнэ.

      Сахалын цавуу, арилгагч
      ₮65,000

      Санал болгох

      New

      NARUMI Translucent Glassy Setting Powder

      Color
      ₮48,000
      ш
      New

      NARUMI 3IN1 Highlighter Blush Contour

      Color
      ₮75,000
      ш

      Birthday Mini Box

      ₮59,000
      ш

      Birthday Full Box

      ₮100,000
      ш

      Бэлгийн багц-1

      ₮60,000
      ш

      Фактурны спонж

      ₮15,000
      ш

      Хиймэл үс нэхэх зүүний иш

      ₮35,000
      ш

      Хиймэл үс нэхэх зүү

      ₮25,000
      ш