Empty template

Түгээмэл асуулт хариулт

Онлайн захиалга цуцлах боломжтой юу?

1. Захиалгаа хэрхэн цуцлах вэ?
Та 75997070-3 болон Narumi фэйсбүүд пэйж рүү холбогдож, захиалгын дугаараа өгснөөр цуцлах хүсэлт гаргана.

2. Захиалга хийснээс хойш хэдэн цагийн дотор цуцлах боломжтой вэ?
Захиалга баталгаажсанаас хойш Хүргэлтэд гарахаас 5 цагийн өмнө цуцлах боломжтой. Энэ хугацаа өнгөрсний дараа хүргэлтэд орсон тохиолдолд цуцлалт хязгаарлагдмал байж болно.

3. Хэрэглэгч захиалга цуцалбал төлбөр буцаагдах уу?
Тийм, урьдчилгаа төлбөрийг 3 өдрийн дотор худалдан авалт хийсэн данс руу буцаан шилжүүлнэ. Шимтгэл гарсан тохиолдолд энэ тухай тусад нь дурдана.

4. Хүргэлтэд гарсан захиалгыг цуцлах боломжтой юу?
Хүргэлтэд гарсан бол цуцлах боломжгүй, харин хүргэгдсэний дараа буцаалт/солилцооны журмаар шийдвэрлэнэ.

5. Борлуулагч талаас захиалгыг цуцалж болох уу?
Бараа дууссан, эсвэл хэрэглэгчийн мэдээлэл буруу зэрэг тохиолдолд борлуулагч захиалгыг цуцалж, хэрэглэгчид даруй мэдэгдэнэ.

6. Цуцалсан захиалгыг дахин сэргээх боломжтой юу?
Боломжтой, гэхдээ барааны нөөц, үнийн өөрчлөлтөөс шалтгаалж шинээр захиалга үүсгэх шаардлагатай байж болно.

7. Захиалга цуцлахад торгууль/шимтгэл тооцох уу?
[Байгууллагын журмаас хамаарч] тодорхой хугацаанаас хойш цуцалсан тохиолдолд бэлтгэлийн зардал хэлбэрээр [X%] шимтгэл тооцож болно.

Захиалсан барааг солих боломжтой юу?

4.5.1 Хэрэглэгч та захиалга хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй бөгөөд буруу сонголт хийсэн, хүргэлтийн хаяг, мэдээллээ алдаатай оруулсан тохиолдолд бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй мөн хүргэлттэй холбоотой үүсэх нэмэлт зардлыг хэрэглэгч өөрөө 100% бүрэн хариуцна.

4.5.2 Хүргэлтээр очсон ном үйлдвэрийн алдаатай тохиолдолд хүргэлт очсоноос хойш 24 цагийн дотор Narumi пэйж болон 75997070 дугаарт холбогдон бараа солих хүсэлтийг илгээнэ.

4.5.3 Хүсэлт илгээснээс хойш 3 хононгийн дотор Наруми ХХК нь алдааг залруулан хэрэглэгчид барааг бүрэн бүтэн хүргэнэ. Хүргэлтийн зардлыг Наруми ХХК 100% хариуцна.

4.5.4 Бараа буцаах, солиход гарах зардлыг тухайн нөхцөлийг үүсгэсэн тал хариуцна. Тухайлбал: худалдан авагчаас шалтгаалан буцаах, солих тохиолдолд худалдан авагч хариуцна.

4.5.5 Барааг зөвхөн ижил төрлийн бараагаар солино.

Хүргэлт хэзээ ирэх вэ?

🚚 Хүргэлтийн мэдээлэл

Улаанбаатар хот доторх хүргэлт

12:00-оос өмнө баталгаажсан захиалга → тухайн өдрийн 15:00-21:00 цагт
12:00-оос хойш баталгаажсан захиалга → дараа өдрийн 15:00-21:00 цагт
Хамрах хүрээ: Нисэх – Орбит – 32-н тойрог – Шархад/Эрдэнэ толгой доторх бүсэд үндсэн үнээр хүргэнэ.
Анхаарах зүйлс:
Түгжрэл, ачааллаас хамааран тодорхой цаг баталгаажуулах боломжгүй
Эзгүй байсан тохиолдолд утсаар холбогдох ба хүргэлт маргааш хойшлогдоно
2-оос дээш удаа хүлээн аваагүй бол хүргэлт цуцлагдаж, дахин төлбөр шилжүүлсний дараа хүргэнэ
🏔 Орон нутгийн хүргэлт

Хүргэлтийн төлбөр: 6,000₮ + тээврийн зардал (хэрэглэгч хариуцна)
Хугацаа: 24-72 цаг
Унаанд 17:00-оос хойш тавигдана
Ачааны бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч хариуцна

Storepay, Pocket zero ашиглан худалдан авалт хийх боломжтой юу, хэрхэн худалдан авалт хийх вэ?

Та  75997070-3 болон Narumi фэйсбүүд пэйж рүү холбогдон дээрх нөхцөлөөр худалдан авалт хийх боломжтой.

Орон нутгийн хүргэлт байгаа юу?

Орон нутгийн хэрэглэгчид харилцагч Салбарууд болон дараах сонголтоор хүргүүлэн авах боломжтой.
🏔 Орон нутгийн хүргэлт

Хүргэлтийн төлбөр: 6,000₮ + тээврийн зардал (хэрэглэгч хариуцна)
Хугацаа: 24-72 цаг
Унаанд 17:00-оос хойш тавигдана
Ачааны бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч хариуцна