NARUMI 3-in-1: Монгол бүсгүйчүүдийн гоо сайхны шинэ нууц (Хэрэглээг хөнгөвчлөх төгс хослол)

NARUMI 3-in-1: Монгол бүсгүйчүүдийн гоо сайхны шинэ нууц (Хэрэглээг хөнгөвчлөх төгс хослол)

Өглөө бүр ажилдаа эсвэл сургуульдаа яараад нүүр будалтаа хурдан, бас цэгцтэй хийхсэн гэж боддог уу? Олон төрлийн хацар өнгөлөгч, гэрэл, сүүдэр дундаас өнгө зохицохыг нь хайж цаг алддаг үе ард хоцорлоо.

Монгол бүсгүйчүүдийн арьсны онцлог, өнгөнд тусгайлан зориулж гаргасан NARUMI 3-in-1 Highlighter, Blush, Contour палетт нь таны нүүр будалтыг илүү хялбар, илүү төгс болгох болно.

Таны арьсны өнгөнд аль нь тохирох вэ?

Манай бүтээгдэхүүн Монгол хүний арьсны өнгөний дотоод туяанд (undertone) хамгийн сайн уусч, төрөлхийн мэт гэрэлтсэн харагдуулахаар бүтээгдсэн. Та өөрийн арьсны өнгөнд тохируулан дараах 2 сонголтоос сонгоорой:


Төрөлхийн мэт гоо үзэсгэлэн

NARUMI 3-in-1 палеттын хамгийн том давуу тал нь өнгөнүүд хоорондоо маш сайн уусдагт оршино. Хэт тод, хиймэл харагдах вий гэж эмээх хэрэггүй. Хөнгөн бүтэцтэй тул арьсанд уусаж, таны нүүрний зөв хэлбэр, төрөлхийн гоо үзэсгэлэнг улам тодотгож өгөх болно.

Зөвлөгөө:

Сүүдрээр нүүрнийхээ хэлбэрийг тодотгож, хацар өнгөлөгчөөр өнгө нэмж, гэрэлтүүлэгчээр хамар, хацрын ясыг гэрэлтүүлснээр та 5-хан минутад мэргэжлийн мэт будалттай болох боломжтой.

Өдөр тутмын будалтаа улам баялаг, хялбар бөгөөд төгс болгохыг хүсвэл NARUMI 3-in-1 палеттыг яг одоо сонгон хэрэглээрэй!